Өнөөдөр /2025.02.13/ Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт гурван ээж ихэр хүүхэд төрүүлжээ. Тодруулбал, нэг охин, таван хүү эрүүл саруул мэндэлжээ. Ээжүүд бүгд давтан төрж байгаа бөгөөд нэг ээжийн ихрүүд хоёр өндгөн эсийнх буюу хоёр хүйсийн хүүхэд байна. Ихрүүд болон ээж нарын биеийн байдал хэвийн, төрөх тасагт хяналтад байгаа талаар тус аймгийн нэгдсэн эмнэлгээс мэдэгдлээ.