Обьектын гал түймэр их бүртгэгддэг галлагааны улирал дуусаагүй тул Сар шинийн баяраар анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа

Обьектын гал түймэр их бүртгэгддэг галлагааны улирал дуусаагүй тул Сар шинийн баяраар анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа

Онцгой байдлын ерөнхий газраас гал түймэр, гамшиг ослын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.02.18/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан ярихдаа “Сар шинийн баяраар обьектын гал түймэр болон гол мөсөнд эрсэдсэн дуудлага их ирдэг тул анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа. Тодруулбал обьектын гал түймэр их бүртгэгддэг галлагааны улирал хараахан дуусаагүй байна. Нийслэлд бүртгэгдсэн обьектын гал түймрийн 70 хувь нь гэр хороололд бүртгэгдсэн. Тиймээс үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг Сар шинийн баяраар цахилгаан хэрэгслийн аюулгүй байдалд анхаарал хандуулахыг хүслээ.

Мөн Сар шинийн баярын дараа хаврын улиралд ой хээрийн түймрийн дуудлага ихээр ирдэг. Сүүлийн дөрвөн жил 480 гаруй ой хээрийн түймэр бүртгэгдсэнээс 50 хувь нь Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас тухайн аймгийн онцлогт тохирсон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах чиглэл өгөөд байгаа” гэв.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө