Монгол үндэсний хөгжмийн “Хаан найрал” чуулга Берлин, Лайпциг хотуудад тоглохоор болжээ

Монгол үндэсний хөгжмийн “Хаан найрал” чуулга Берлин, Лайпциг хотуудад тоглохоор болжээ

Монголын үндэсний хөгжмийн “Хаан найрал” чуулга Цагаан сарын баярыг тохиолдуулан Германы Берлин, Лайпциг хотуудад тоглохоор болжээ.

“Чингис хаан” музейн дэргэд байгуулагдаж, 2023 оны арваннэгдүгээр сарын 26-нд буюу Монгол улс Анхдугаар үндсэн хуулиа баталсан өдөр нээлтээ хийсэн тус чуулга 21 төрлийн 38 хөгжмийн зэмсгээр тоглодог. Германд болох тоглолт хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт, археологийн олдвор, бусад биет өвүүдэд тулгуурлан сэргээсэн эдгээр эртний хөгжмөөр тоглох бол хоёрдугаар хэсэг нь ардын хөгжим, дуу, бүжгийн тоглолтуудыг үзэгчдэд толилуулна. Гуравдугаар сарын 7-нд болох эхний тоглолт Берлин хотын “James Simon” урлагийн галерейд, дараагийнх нь 8-ны өдөр Дрезден хотын хамгийн алдартай сүмийн нэг “Dreikönigskirche”-гийн танхимд товлогдсон байна.