Зоорийн давхарт гарсан галыг унтрааж, утаажилтын бүсээс 11 иргэнийг гаргажээ

Зоорийн давхарт гарсан галыг унтрааж, утаажилтын бүсээс 11 иргэнийг гаргажээ

Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд зоорийн давхарт гал гараад байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 18-ны 16:24 цагт холбогдох байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход жижүүрийн байр шатаж байсан аж. Албан хаагчид галыг унтрааж, утаажилтийн бүсээс 11 иргэн /том хүн 10, хүүхэд 1/-ийг гаргасан байна.