Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 24-ний өдрийн 20:37 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн “Kia Granto” загварын автомашины чиргүүл дээр 200 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраажээ.
