Нэгдүгээр хавьтлын 26 хүний хариу СӨРӨГ гарчээ

Нэгдүгээр хавьтлын 26 хүний хариу СӨРӨГ гарчээ

Манай улсад ирсэн Франц улсын иргэн коронавирусийн халдвар авсан нь эхний шинжилгээгээр тогтоогдоод байна. Харин тэрээр энэ сарын 02 ны өдрөөс 06 өдрийн хугацаанд нийт 4 хоногт Улаанбаатар хотод зорчиж байгаад Дорноговь аймгийн зорьсон нь тогтоогдсон. Иймд түүнтэй хамт явсан 42 иргэн болон, мөн харилцсан нийт 120 хүнийг тусгаарласан байгаа юм.

Тэгвэл Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ганзориг өөрийн facebook хуудастаа “1-р хавьтлын 26 хүний онош сөрөг буюу халдваргүй гарлаа. Маскаа зүүж, гараа угааж, бие биедээ эерэг мэдээлэл түгээж дархлаагаа хүн бүр дэмжээрэй” гэжээ.