Коронавирусийн халдвартай Францын иргэнийг Улаанбаатар хотод авчирчээ

Коронавирусийн халдвартай Францын иргэнийг Улаанбаатар хотод авчирчээ

Энэ сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр “ковид 19” гэдэг нь тогтоогдоод байна.

Коронавирусын халдвар илэрсэн дээрх иргэн нь "Бадрах энержи" ХХК /хуучнаар Арева Майнс/ -нд ажилладаг бөгөөд өчигдрийн байдлаар Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Бадрах энержи” ХХК-ийн “Зөөгч Овоо” кэмпэд тусгаарлаад байсан юм. Харин тус иргэнийг өнгөрөгч шөнө Улаанбаатар хотод тээвэрлэн авчирж ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж эхэлсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.