ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад зориулсан “Тусгай автобус“ хоёр чиглэлд үйлчилж эхэлжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын хоёр чиглэлээс ажилчдыг автобусаар тээвэрлэх хүсэлтийг Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт ХӨСҮТ-өөс хүргүүлсний дагуу Нисэх-Таван шар-Гандан-ХӨСҮТ, Улиастайн шинэ эцэс-Улаанхуаран-ХӨСҮТ гэх хоёр чиглэлийг нээн, ажилчид тус нийтийн тээвэрт суун ажилдаа ирэх боломжтой болжээ.
