БНСУ-ын Бусан хотод тэжээлгүй болж туйлдсан таван монгол тас шувууг эмчилж, нутаг руу нь буцаажээ

БНСУ-ын Бусан хотод тэжээлгүй болж туйлдсан таван монгол тас шувууг эмчилж, нутаг руу нь буцаажээ

БНСУ-ын Гённам мужийн Госон хотын захиргаа өвлийн тас шувууны экологийн аяллын хөтөлбөрөө дуусгасны дараа байгалийн нөхөн сэргээх зорилгоор тас шувуудыг буцаан тавьсан тухай энэ сарын 10-ны өдөр мэдээллээ. 

Госон хотын захиргааны мэдээлснээр, Бусан хотод өлсгөлөнд нэрвэгдсэн 5 тас шувуу олдсон байна. Монгол тас шувууд жил бүрийн 10-р сараас эхлэн өвлийг давахын тулд урд зүг рүү нүүдэллэдэг. Тэд бусад махчин шувуудтай харьцуулахад ан хийхгүй, зөвхөн үхсэн амьтдаар хооллодог тул тэжээлийн хомсдол, өлсгөлөнд өртөх нь элбэг байдаг.

Үүний улмаас Бусан хотын Саха дүүрэгт байрлах Нактонган хөндийн Эко төв тас шувуудыг аварсан бөгөөд Монгол руу буцаах төлөвтэй байна. Госон хотын захиргаа тас шувуудын судалгааны ажлын хүрээнд 3 тас шувуунд GPS хяналтын төхөөрөмж, үлдсэн 2 тас шувуунд далавчны тэмдэг (wing tag) байрлуулж, нүүдлийн маршрутыг судлах аж.