Төв аймгийн Алтанбулаг суманд хэсэгчлэн хөл хорио тогтоожээ

Төв аймгийн Алтанбулаг суманд хэсэгчлэн хөл хорио тогтоожээ

"Covid-19"  вирусын халдвартай  Франц улсын иргэнтэй хамт  онгоцоор ирсэн Англи улсын 67 настай иргэнийг Увс аймагт тусгаарлаад байгаа билээ.

Тэгвэл тус иргэн нь Увс явахаасаа өмнө Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах "Хустайн байгалийн цогцолбор газар"-т зураг авч,  нутгийн айлуудад хоногложээ.  

  Мөн "сovid-19"  халдвар тээгч Франц улсын иргэнтэй хамт ирсэн өөр нэгэн  Франц улсын иргэн нь  Хустайн нуруунд долоо хоносон байна.   Ингэхдээ тухайн хоёр иргэн тус  сумын гуравдугаар багийн айлуудаар  оржээ.

Тиймээс Төв аймгийн Онцгой комисс өчигдөр шөнө  хуралдаж  Алтанбулаг суманд  хэсэгчлэн хөл хорио тогтоожээ.   Англи, Франц улсын  иргэний орсон айлуудын хүмүүсийг гэрийн хорионд оруулж, шинжилгээ аваад эхэлсэн байна.   Өчигдөр тус сумын зургаан иргэнээс  шинжилгээ авсан бөгөөд маргааш шинжилгээний хариу гарах юм байна.  Одоогийн байдлаар тус сумын иргэдээс халуурсан шинж тэмдэггүй байгаа аж.