Коронавирусийн халдвартай гэдэг нь эхний шинжилгээгээр тогтоогдсон Франц улсын иргэнийг өчигдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас Улаанбаатар хотод авчирж, ХӨСҮТ-д тусгаарласан талаар бид өчигдөр мэдээлсэн.
Тэгвэл түүнтэй хамт онгоцоор ирсэн, галт тэргээр хамт зорчсон, уулзсан зэрэг нэгдүгээр харьцагч болох 126 иргэнийг олж тогтоон, тусгаарлан шинжилгээ аваад байгаа билээ.
Харин эдгээр иргэдийн шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсныг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Мөн эдгээр иргэдээс давтан шинжилгээ авч баталгаажих учиртай ажээ. Давтан шинжилгээг 7, 14, 21 хоногт нэг удаа авдаг гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлж байсан билээ.