НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн гуравдугаар сарын 20-ны энэ өдрийг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгохыг уриалж, 2013 оноос тэмдэглэж эхэлсэн.
Үндэстнээрээ аз жаргалын коэффициент нь хамгийн өндөр Бутаны Хаант улсын иргэд анх ийм өдөртэй болох санаачилгыг гаргажээ. Энэ өдөр улс орнууд зохих хэмжээнд боловсрол ба гэгээрүүлэх хөтөлбөрийг ашиглан тэмдэглэж байх зөвлөмж өгсөн байдаг. Ард иргэдийн аз жаргалтай эсэхийг судалдаг олон үзүүлэлт, хүчин зүйл байдгаас хамгийн түгээмэл нь “аз жаргалын индекс”-ийн үзүүлэлт юм. Тэгвэл манай улс өнгөрсөн жилийн Аз жаргалын индексээр 143 орноос 77 дугаарт эрэмбэлэгдсэн байна.