Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/12 дугаар тушаалаар хяналт, удирдлагын нэгдсэн цахим систем (
shilenkhyanalt.gov.mn)-ийн хэвийн, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор системийн шинэчлэл хийхэд шаардлагатай ажлын даалгавар боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
Тус Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, цахим системийн үйл ажиллагаатай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд хийгдсэн болон цаашид системийн хэвийн, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр зайлшгүй хийх шаардлагатай болон бусад асуудлын талаар харилцан мэдээлэл солилцлоо.