БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр: Монгол Улс теле хичээл зохион байгуулалтаараа тэргүүлж байна

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр: Монгол Улс теле хичээл зохион байгуулалтаараа тэргүүлж байна

Коронавирусийн тархалтын улмаас дэлхийн хэмжээнд  584 сая хүүхэд хөл хорионд  байгаа бөгөөд цөөнгүй орон сурагчдын хичээлийг онлайн, теле байдлаар зааж байна. Тэгвэл теле хичээлийн зохион байгуулалтаараа Монгол болон БНХАУ, БНСУ дэлхийд тэргүүлж байгааг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр онцолжээ.

Тэрээр “Монголын телевизийн холбооны телевизүүд өөрсдийн санаачилгаар идэвхтэй, зохион байгуулалттайгаар цахим хичээлүүдийг бэлтгэх, түгээхэд хамтран ажиллаж байгаад талархалтай байна” гэжээ. 

БНХАУ-ын хувьд хүн амын бараг тэн хагас нь хөл хорионд байгаа. Тиймээс улс даяар теле болон онлайн хичээлийг өргөн хүрээнд заах байдлаар боловсролын салбар нь зохион байгуулж байгаа юм. Манай улсын хувьд энэ долоо хоногт гэхэд агуулга нөхөх шинэ хичээл цацагдаж эхэлсэн бөгөөд Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан теле хичээлийг Монголын телевизүүдийн холбооны сувгууд болон ТМ телевиз, МҮОНТ ээр тухайн сувгийн хөтөлбөрт тавигдсан цагт цацах юм.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө