Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан түймэрт өртсөн малчдад туслах "Нэг өрх-Нэг хонь" хандивын аянд нэгдсэн малчид, иргэн, аж ахуй нэгжүүдээс “19,825,000 төгрөг, 1782 хонь, 413 ямаа, 2 адуу, 1 тэмээ, " цуглараад байна.
Одоо хүргэж өгөх гэдэг том асуудал байна. Мах импекс, Агронэгтгэл, Мах маркет зэрэг компаниудад хонь ачдаг машин байдаг юм байна. Тэднийг нийгмийн хариуцлагын хүрээнд мал ачаад, татварын 1 %-иасаа хасуулаач гэх санал тавих санаатай байна. Эдгээр компаниудыг хартал нь шэйрлээд өгөөрэй. Хандивын аян 04 дүгээр сарын 01-нийг хүртэл үргэлжлэх юм байна.