ЭХЭМҮТ-д тусгаарлагдсан хүүхэд өндөр халуунтай байна

ЭХЭМҮТ-д тусгаарлагдсан хүүхэд өндөр халуунтай байна

COVID 19 буюу коронавирусийн сэжигтэй нэг тохиолдлыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д тусгаарласан байна. Тусгаарлагдсан хүүхэд одоогоор өндөр халуунтай байгаа бөгөөд шинжилгээг авч ХӨСҮТ-рүү хүргүүлжээ. Шинжилгээний хариу өнөөдөр гарна гэж эх сурвалжууд мэдээлж байна. 

Шинжилгээний хариугаас хамаарч түүнийг ХӨСҮТ-рүү шилжүүлэх эсвэл ЭХЭМҮТ-т үлдээж эмчлэх эсэхийг шийдэх аж. Хэрвээ хариу сөрөг гарвал биеийн байдлыг нь тогтворжтол хүүхдийг ЭХЭМҮТ-т эмчлэх юм байна. 

Тус эмнэлгийн зүгээс "Айх, сандрах зүйлгүй. Сэжигтэй тохиолдол. Дүрэм, журмын дагуу манай эмнэлэгт тусгаарлаж ажиглаж байна" гэсэн юм. Манай улсын хувьд Франц улсын иргэн коронавирусээр халдварласан нэг тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. 




Өнөөдөр хулгана өдөр

49 минутын өмнө