ЭХЭМҮТ-д тусгаарлагдсан хүүхдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

ЭХЭМҮТ-д тусгаарлагдсан хүүхдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

COVID 19 буюу коронавирусийн сэжигтэй нэг тохиолдлыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д өчигдөр /2020.03.13/ тусгаарласан. Тусгаарлагдсан хүүхэд  өндөр халуурсан бөгөөд коронавирусийн шинжилгээг авч ХӨСҮТ-рүү хүргүүлсэн билээ.

Тэгвэл охины шинжилгээний хариу сөрөг гарчээ. 

Түүнийг улирлын томуу туссан гэж мэдэгдлээ. Охиныг ЭХЭМҮТ-д үргэлжлүүлэн эмчилнэ.