Амьсгалын замаар дамжих халдвараар өвчилсөн хүний тоо хоёрдугаар сард өмнөх сараас 59% буурчээ

Амьсгалын замаар дамжих халдвараар өвчилсөн хүний тоо хоёрдугаар сард өмнөх сараас 59% буурчээ

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний хоёр сард 6,721  болж, өмнөх оны мөн үеэс 130-аар буюу 2%-аар нэмэгдсэн гэдгийг Монгол Улсын 2020 оны хоёрдугаар сарын Нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос хэллээ.

Ийнхүү нэмэгдэхэд:

-Мөөгөнцрөөр өвчлөгчид 486 (2.8 дахин)-гаар

-Тэмбүүгээр өвчлөгчид 367 (43.1%)-гоор

-Трихомониазаар өвчлөгчид 257 (38.0%)-гоор

-Гонококкт халдвараар өвчлөгчид 175 (19.5 %)-аар өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин цусан суулгаар өвчлөгчид 217 (41.9%)-гоор, салхин цэцгээр өвчлөгчид 535 (26.7%)-аар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг төрлөөр нь харвал, /2020 оны хоёрдугаар сарын байдлаар/

-Бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1327 болж, 573 (30.2%)-аар

-Амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 621 болж, 895 (59%)-аар

-Цусаар дамжих халдварын тохиолдол 34 болж, 16 (32%)-гаар

-Гэдэсний халдварт өвчин 116 болж, 69 (37.3%)-өөр тус тус  өмнөх сараас буурчээ.

Түүнчлэн Улаанбаатар хотод 2020 оны хоёрдугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 288 буйг мөн хэлэв.