Улсын харцага Г.Ганхуягийг хойшлуулшгүйгээр баривчилж, 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ

Улсын харцага Г.Ганхуягийг хойшлуулшгүйгээр баривчилж, 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ

Улсын харцага Г.Ганхуяг нь өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, доктор Н.Тэгшбаяр нарын амь насанд заналхийлсэн утга бүхий постыг өөрийн цахим хаягтаа оруулаад удалгүй устгасан байдаг.

Тодруулбал, тэрбээр буутай зургаа нийтлэн, тайлбарт нь "Үхэлтэй нүүр тулаад олны хандиваар арай гэж амьд үлдсэн хүмүүс сүнсээ худалдчихаад ирсэн байдгийг Н.Учрал, Н.Тэгшбаяр хоёрын жишээн дээр нүдээрээ харлаа. Хэнд ч хэрэггүй нууц төлөвлөгөө боловсруулж байгаад эх орноо зарсан, эх орноосоо урвасан, уран сурталчилсан, ураны хуулийг батлалцсан хэдэн мөнгөний боолуудыг амжиж хороочихоод бахархалтайгаар инээж үхнэ. Хэн үхэх ялтай вэ" гэх пост оруулсан юм.

Тэгвэл ТЕГ, ЦЕГ-аас Г.Ганхуягийг өчигдөр хойшлуулшгүйгээр баривчилж, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна. Түнийг төрийн өндөр албан тушаалтны биед халдахыг завдсан, заналхийлсэн гэх үндэслэлээр хойшлуулшгүйгээр цагдан хорьжээ.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө