Манжуур хотод суух Консул Г.Золзаяад консулын патент гардуулжээ

Манжуур хотод суух Консул Г.Золзаяад консулын патент гардуулжээ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэ сарын 14-нд Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суух Консул Г.Золзаяад консулын патент гардуулав. 

Консулын патентыг гардуулах үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг БНХАУ-д зорчиж байгаа болон оршин суугаа монгол иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх үүрэгтэйг онцолж, ажлын амжилт хүсэв. Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консулын газрын консулын тойрогт ӨМӨЗО-ы‎ Хөлөнбуйр хот болон Хянган аймаг хамаарагддаг гэж ГХЯ-наас мэдээллээ.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө