Б.Бат-Эрдэнэ: Миний хэвшил болгосон өглөө бүр хийдэг фитнессийг анхаараад үзээрэй

Б.Бат-Эрдэнэ: Миний хэвшил болгосон өглөө бүр хийдэг фитнессийг анхаараад үзээрэй

Коронавирусийн халдвартай холбогдуулж манай улсад олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, иргэдийг онцын шаардлаггүй бол хот хооронд зорчуулахгүй байх, хүнсний худалдаанаас бусад фитнесс, үсчин, гоо сайханы газрууд зэрэг үйлчилгээний газруудыг хаах шийдвэр гараад байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн facebook хуудастаа “Найзууд минь фитнесс, заал танхим нээгдэх, хорио цээр тавигдахыг хүлээгээд суугаа юм биш биз. Тэгвэл аваргынхаа амьдралын хэвшил болгосон өглөө бүр хийдэг фитнессийг анхаараад үзээрэй. Үүнд нэг их хэрэглэл, тусгай орчин шаардахгүй надад 80*80 см дэвсгэр, гантельтай хэдийгээр насаараа дасгал хийсэн ч гэсэн шинэ мэдлэг ухаанаар сэлбэнэ ганцаараа дасгал хийхэд орны өмнөх 2 *1.5 м талбай байхад хангалттай.

Шинэ зах зээлийн нийгмийн харилцаанд манайхны энэ их тансаг хэрэглээ, өрсөлдөөнд бие биенээ чирч, үрж байгаатай зөрчилдөж байдаг хүн гэхдээ өөрийнхөө бага хэрэглээ, үзэл хандлагыг ядуу тарчиг өссөн орчин, багаасаа хөдөлмөрт нухлуулж, гэр бүлийнхээ жижиг үйлдвэрлэлд туслаж, ажил бизнесийн амт шимт, үнэ цэнийг мэддэг болсонтойгоо холбож зөвтгөж суудаг юм. Өнөөдөр COVID-19 хүн төрөлхтөнд тааварлашгүй шинэ нөхцөл байдлыг тулгаж байна дэлхийн улс орнууд төдийгүй байгууллага хамт олон, гэр бүл, хувь хүн өөрийнхөө дотоод боломжийг дээд зэргээр дайчилж, тэсч гарах шаардлага тулгарлаа. Энэ цаг үед өөрийнхөө хэрэглээ, амьдралын хэв маяг туршлагыг бусадтай хуваалцвал хэн нэгэнд хэрэг тус болох болов уу гэж бодно" гэжээ.