Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас уулын мод руу гал тархаж, 12 га талбай өртжээ

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас уулын мод руу гал тархаж, 12 га талбай өртжээ

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороонд шар өвс шатаж уулын мод руу тархаж ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 13:15 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, дүүргийн Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд ажиллаж ойн гал түймрийг дөрөвдүгээр сарын 16-ны 16:45 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 12 га талбай өртөж шатжээ. 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө