ОХУ-ын "Сибирийн Хүч 2" хоолойг Казахстаны газар нутгаар дамжуулах саналд БНХАУ татгалзсан хариу өгчээ

ОХУ-ын "Сибирийн Хүч 2" хоолойг Казахстаны газар нутгаар дамжуулах саналд БНХАУ татгалзсан хариу өгчээ

“Сибирийн Хүч 2” төслийн хүрээнд Оросын эрх баригчид хийн хоолойг Казахстаны нутаг дэвсгэрээр дамжуулах төсөл санал болгосныг Хятадын тал хүлээж авахаас татгалзсан тухай Интерфакс агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, Казахстаны нутгаар дамжуулан Хятадын зах зээлд жил бүр 35 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх төсөл санал болгосон бөгөөд БНХАУ-аас ОХУ-д суугаа Хятадын элчин сайд Жан Ханьхуй "Оросоос Казахстанаар дамжуулан байгалийн хий нийлүүлэх боломжгүй. Учир нь тэнд ганц хоолой байгаа бөгөөд хэт ачаалалтай байгаа. Энэ замаар Оросын хийг тээвэрлэхэд шинэ хоолой барих шаардлагатай. Гэвч нэлээд үнэтэй байх болно. Оросын тал үүнийг судалж байгаа ч энэ нь бодитой бус. Үндсэндээ бүтэхгүй” гэж мэдэгджээ.

Улмаар энэ асуудлыг хэлэлцэхээр ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилев дөрөвдүгээр сарын 17-18-нд Бээжинд айлчлахаар төлөвлөж байна гэж ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд Роман Маршавин мэдээлжээ. Уулзалтаар хий, газрын тос, нүүрс, цахилгаан эрчим хүчний асуудлыг хэлэлцэх аж.

Эх сурвалж: Interfax 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө