Гаднаас ирэх иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлах тул нисэх буудал “зочин угтах иргэд”-д үйлчлэхгүй

Гаднаас ирэх иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлах тул нисэх буудал “зочин угтах иргэд”-д үйлчлэхгүй

Коронавирусийн халдварын тархалттай холбогдуулж Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хот хоорондын хөдөлгөөний энэ сарын 16-ны өдөр, гадаадын орнууд руу зорчих агаарын болон авто замын хөдөлгөөний энэ сарын сүүл хүртэл хязгаарлаад байна.

Харин Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас иргэдээ авчирах эхний нислэг маргааш буюу гуравдугаар сарын 15-ны 07.45 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлд хийгдэх гэж байна.

Харин Сөүл, Берлин-Москва, Токиогоос Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн онгоцоор ирж байгаа зорчигчдыг нисэх буудлын агаарын хөлгийн талбайгаас шууд ХӨСҮТ-рүү авч явж, тусгаарлах тул Буян-Ухаа нисэх буудал “зочин угтан авах иргэд”-д үйлчлэхгүй болохыг Иргэний нисэхийн ерөнхий газраас анхааруулсан байна.