Булган аймаг, Бугат сум Ханжаргалант багийн “Хандгайт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 40 км, сумын төвөөс баруун зүгт 110 км/ Ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг дөрөвдүэгээр сарын 16-ны өдрийн 19:05 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 20 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид очиж ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 06.00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилдсан байдлаар ойн гал түймэрт 17 га талбай өртөж шатжээ.
