ДЦС-4 ТӨХК-ийн баруун урд автозамыг өнөөдрөөс түр хаана

ДЦС-4 ТӨХК-ийн баруун урд автозамыг өнөөдрөөс түр хаана

Дулааны цахилгаан станц 3, 4 ТӨХК руу ус дамжуулах шугам хоолой татах ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр дэх Эрчим хүчний гудамж буюу ДЦС-4 ТӨХК-ийн баруун урд автозамыг түр хааж, засварлана. 

Тодруулбал, тус автозамыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны 23.00 цагаас, энэ сарын 25-ны 23.00 цаг хүртэл хэсэгчлэн хаах бөгөөд засварын ажлын хүрээнд 100м урт авто замыг хэсэгчилж хаах учир замын хажуугаар гаргасан түр замаар зорчихыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлээ.




Өнөөдөр могой өдөр

16 минутын өмнө