Улаанбаатарт +14 градус дулаан байна

Улаанбаатарт +14 градус дулаан байна

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 21-22-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Нутгийн баруун болон хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -1…+4 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар +17...+22 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.

Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +12…+14 градус дулаан байна.




Өнөөдөр хонь өдөр

6 цагийн өмнө