“Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд бидний дуу хоолойг -Та сонсооч” сэдэвт панел хэлэлцүүлгийг зохион байгуулна

“Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд бидний дуу хоолойг -Та сонсооч” сэдэвт панел хэлэлцүүлгийг зохион байгуулна

Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дуу хоолойг хүргэх, аюулгүй амьдрах ухааны мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилгоор “Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд бидний дуу хоолойг-Та сонсооч” сэдэвт панел хэлэлцүүлгийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Энэхүү хэлэлцүүлгийг Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл, нийслэлийн Онцгой байдлын газраас хэрэгжүүлж буй “Дөрвөн асуудал-Нэг шийдэл” аяны хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, нийслэлийн Боловсролын газар, Монголын Хүүхдийн Ордонтой хамтран зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэг Нийгэм, хүрээлэн буй орчны эрсдэл, Сургууль, гэр хооронд зорчих орчны аюулгүй байдал, Хүүхдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, Замын хөдөлгөөнд унадаг дугуй, скүүтер, цахилгаан дугуйтай оролцох үеийн аюулгүй байдал, анхаарах асуудал, Гол, нуур, тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэх мэт сэдвийн хүрээнд өрнөх юм. Урьдчилсан байдлаар ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын 18 баг оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна