УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит хуралдаанаараадараах асуудлуудыг хэлэлцлээ
Тодруулбал,
Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн танилцуулга, мөн “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн мэдээллийг сонслоо. Түүнчлэн цахилгаан дугуй /суррон/, скүүтерийн хэрэглээг зохицуулахтай холбоотой “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд” нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцлаа.
“Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төсвийн төслийг боловсруулах болон Төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх журмын талаар санал, дүгнэлт гаргаж, төсвийн хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах чиглэлээр хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар сонслоо