Гэр бүлтэй хүнтэй дотно харилцаанд орж нөхөр (эхнэр)-т баригдсан нь нотлогдсон, гэр бүл салалтанд шууд нөлөөлсөн, сэгтэл санааны хохирол учруулсан гуравдагч этгээдэд мөнгөн торгуулийн шийтгэл (5'000'000₮-10'000'000₮) цаашлаад тодорхой хугацаатай баривчилгаа, албадан хөдөлмөр хийлгэдэг болгох талаар D-Өргөдөл цахим хуудаст гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Иргэн П.Саранзул энэхүү өргөдлийг 2025.04.14-ний өдөр үүсгэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2678 дэмжиж, гарын үсэг зурсан байна. УИХ-ын тухай хуульд D-Өргөдөл цахим системд байршуулсан өргөдөл санал 33 мянган иргэний дэмжлэг авсан тохиолдолд ажлын хэсэг байгуулах, 70 мянган иргэний дэмжлэг авсан тохиолдолд байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэхээр заасан байдаг юм.