Энэ сарын 22-ны өдөр /2024.04.22/ буюу өчигдөр "Бага насны хүүхдийг нь аав нь зодсон" гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Уг мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч шалгалтын ажиллагааг хийж эхэлжээ. Мөн хүүхдийг хамгаалах байранд авч аюулгүй байдлыг хангасан байна.