Нутгийн зүүн хэсгээр салхи, шуургатай байна

Нутгийн зүүн хэсгээр салхи, шуургатай байна

Нутгийн зүүн хэсгээр өнөөдөр 8- 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +4-+9 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +15-+20 градус, бусад нутгаар +8-+13 градус дулаан байна.