БСШУСЯ, Монголын телевизүүдийн холбоотой хамтран хүргэж буй сурагчдын теле хичээлд тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай буюу оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хичээлийг нэмж бэлтгэж эхэлжээ.
Ингэснээр монгол, казах, тува, дохионы гэсэн 4 хэлээр Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын 1-12 дугаар анги, Элсэлтийн ерөнхий шалгалт, Насан туршийн боловсрол, Оюуны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан, Эрүүл мэндийн гэсэн 6 чиглэлээр теле хичээл хүргэж байгаа юм. Ингээд энэ сарын 16-20-ныг хүртэлх теле хичээлийн хуваарийг танилцуулж байна.