Сэлэнгэ аймаг, Сайхан сум Номгон багийн “Халзан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 127 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу энэ сарын 27-ны өдрийн 11:12 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход улсын дугаартай ”ND-452” загварын зүтгүүрийн чиргүүлийн 6 ширхэг дугуй шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
