Булган аймагт хоёр хэсэг газарт ой хээрийн түймэр гарч нийт 22 га ойн талбай шатжээ

Булган аймагт хоёр хэсэг газарт ой хээрийн түймэр гарч нийт 22 га ойн талбай шатжээ

Булган аймаг, Хангал сум  Сөрт багийн "Дээд гурван- Эвэртэй" гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр /2025.04.27/ 19:59 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь 50 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн  иргэд ажиллаж 04.27-ны өдрийн 06:15 цагт цурманд оруулсан байна. Уг гал түймэрт  урьдчилсан байдлаар 20 га ойн талбай шатжээ. 

Мөн Булган аймаг, Орхон сум Ар булаг багийн “Ар булаг”-ийн даваа гэдэг газар түймэр гарсан талаарх дуудлагыг өчигдөр 23:06 цагт хүлээн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан орон нутгийн иргэд ажиллаж галыг 23:30 цагт цурманд оруулсан бөгөөд 04.28-ны өдрийг 00:35 цагт бүрэн унтраасан байна. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 0.2 га талбай өртөж шатжээ.