Монгол улсын гавьяат жүжигчин, академич Ж.Дунжмаагийн нэрэмжит “Энх мэндийн баяр-2025” өсвөрийн уртын дуучдын уралдаан улсын уралдаан болж байна

Монгол улсын гавьяат жүжигчин, академич Ж.Дунжмаагийн нэрэмжит “Энх мэндийн баяр-2025” өсвөрийн уртын дуучдын уралдаан улсын уралдаан болж байна

Монгол Улсын гавьяат жүжигчин, академич Ж.Дунжмаагийн нэрэмжит “Энх мэндийн баяр-2025” өсвөрийн уртын дуучдын улсын уралдааныг Дундговь аймагт гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ үеэр түүний намтар, уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн, тохилуулав.
 
Нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Монгол Улсын гавьяат жүжигчин, академич Ж.Дунжмаа, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Х.Цогзолмаа, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын дарга А.Ууганбаяр нар оролцлоо. Уралдаанд Дундговь, Говьсүмбэр, Ховд, Баянхонгор аймаг болон Улаанбаатар хотын өсвөрийн уртын дуучид оролцож байна. Тус уралдааны шүүгчээр Монгол улсын ардын жүжигчин, Монгол Улсын консерваторын хүндэт профессор Д.Түвшинжаргал, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Монгол Улсын боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын консерваторын багш, докторант Ц.Насанбат нар ажиллаж байгаа юм.
 
 
Оюуны давтагдашгүй өв болох уртын дууны урын санг баяжуулах, өвлүүлэх, судлан сурталчлах, шинэ үеийн уртын дүүчдыг тодруулах, соёлын биет бус өвийг сурталчлах зорилго бүхий тус уралдаанд 5-12 дугаар ангийн сурагчид хоёр насны ангиллаар оролцох ба оролцогчдыг 2 үе шаттай шүүж, шилдэг дуучдаа шалгаруулах юм. Монгол Улсын гавьяат жүжигчин, академич Ж.Дунжмаа 1988 оноос эхлэн уртын дууны дугуйлан хичээллүүлж эхэлснээс хойш маш олон шавьтай болсны дунд Монгол Улсын гавьяат жүжигчин 1, Соёлын тэргүүний ажилтан 17 төрөн гарчээ.