Өнөөдөр буюу /2025.04.28/-ны өдөр Эрүүл мэндийн яамнаас "Нэг эх үүсвэрийн эмийн бодлогын хэрэгжилт"-ийн явцын талаар мэдээлэл хийлээ.
Энэхүү бодлого нь эмийн чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах, эмийн худалдан авалтыг ил тод, үр ашигтай болгох зорилготой юм. "Нэг эх үүсвэрийн" зарчим нь эмийг нэг л үйлдвэрлэгч эсвэл итгэмжлэгдсэн нэг нийлүүлэгчээр дамжуулан авч, нийлүүлэлтийг тогтвортой байлгах, үнийн өсөлтөөс сэргийлэхэд чиглэдэг.
ЭМЯ-ны мэдээлснээр 2025 оны эхний улиралд хэрэгжүүлсэн энэхүү бодлогын хүрээнд:
- Эмийн тасалдал 15 хувиар буурсан,
- Импортын зардлыг өмнөх оны мөн үеэс 8 хувиар бууруулсан.
- Хүргэлтийн хугацаа 20 хувиар хурдассан байна.
Түүнчлэн "Нэг эх үүсвэрийн бодлогын" хүрээнд улсын эмнэлгүүдийн эм ханган нийлүүлэлтийн 70 хувийг нэгтгэн гэрээ байгуулсан нь үйл ажиллагааны зардлыг хэмнэхэд бодитой үр дүн үзүүлжээ.