Өнөөдөр /2025.04.29/ нутгийн зүүн хэсгээр салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3…+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20…+24 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны ар, өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна. Улаанбаатар хот орчмоор үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж +8…+10 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.