Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг өнгөрсөн оны 10 дугаар сард зарласан.
Тэгвэл I шатны тендерийг энэ сарын 28-ны өдөр нээлээ. Уг тендерт 7 улсын 27 ААН материалаа ирүүлсэн байна. Тодруулбал, Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад улсын компаниуд материалаа ирүүлжээ.
Үүнд,
- China Railway 20th Bureau Group Co., Ltd
- ALSTOM Transport SA
- "Norinco International Cooperation"
- Woojin Industrial Systems Co Ltd
- China Railway Group Limited
- China State Construction Engineering Corp.,Ltd
- Kolon Global Corporation
- Максрөүд ХК
- Акционерное общество «Дороги и Мосты»
- CHINA FIRST HIGHWAY ENGINEERING COMPANY LIMITED
- Power construction corporation of China, Ltd
- Poly Changda Engineering Co Ltd
- Samsung C&T Corporation
- Чайна Гэжуба Групп Лимитэд Компани
- Shandong Luqiao Group Co., Ltd
- Daeati Co.,Ltd
- LS ELECTRIC Co Ltd
- Hyundai Rotem Company
- Crrc Dalian Co., Ltd
- Аржкапитал
- Dawonsys Co Ltd
- STraffic Co., Ltd.
- Ilsung construction Co.,Ltd
- Larsen & Toubro Limited
- Си Эм И Си инженеринг ХХК
- China Second Metallurgy Group Co.,Ltd
- Авангард Уран Дизайн энд Инженеринг ХХК
Хуулийн дагуу дараагийн шатны тендерийг ирэх тавдугаар сарын 5-нд зарлана. Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метро нь Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх юм. Улаанбаатар метроны шугамын урт нь 19,4км байх бөгөөд нийт 15 ширхэг өртөөнөөс бүрдэнэ. Цагт 17,206 хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөж байна. Мөн Зогсоол хоорондын зай 1.3 км. Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх нийт аяллын хугацаа 31 минут 25 секунд байхаас гадна уг төсөл амжилттай хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 40,4 хувиар нэмэгдэх боломжтой.