Томуу, томуу төст өвчний тархалт буурахгүй, идэвхжлийн түвшинд хэвээр байгааг ХӨСҮТ-ээс мэдээлж байна. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгт томуу, томуу төст өвчтэй иргэдийн эзлэх хувь 6.2 хувьтай байгаа бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо 20 хувьд хүрээд байна.
Өвчлөл голчлон 15 хүртэлх насны хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байгаа бөгөөд нийт өвчлөлийн 40 гаруй хувийг 5 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгааг онцолсон юм. Эмч, мэргэжилтнүүдийн мэдээлснээр вирусийн халдварын сорьц авч, шинжилгээ хийж байгаа бөгөөд томуугийн А, Б вирус, амьсгалын замын сенцталь вирус (RSV), аденовирус, парагрипп, риновирус зэрэг олон төрлийн вирус илэрч, эргэлтэд оржээ. Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн иргэдийн хувьд хатгаа болон амьсгалын зам бөглөрөх зэрэг хүндрэл үүсэх эрсдэл өндөр тул иргэд эрүүл мэнддээ анхаарч, улирлын нөхцөлд тохируулан хувцаслаж, дархлаагаа дэмжих, эмчийн заавар зөвлөгөөг дагах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Ж.Ичинхорлоо