Монгол Улсын Засгийн газрын тэргүүн 2023 оны наймдугаар сард АНУ-д хийсэн албан айлчлалынхаа үеэр Агаарын харилцааны хэлэлцээр “Open sky”-г үзэглэсэн нь хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчныг бүрдүүлж, аялал жуулчлал болон эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах эхлэл болсон бөгөөд үүний үр дүнд өнөөдөр Америкт төдийгүй дэлхийд тэргүүлэгч United Airlines компани Монгол Улс руу нислэг үйлдэж эхэллээ.
Тун удахгүй АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас олгодог САТ-1 гэрчилгээг Монгол Улс эзэмшсэнээр Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани АНУ-руу шууд нислэг үйлдэх боломжтой болох юм. Өнөөдөр United Airlines компанийн Олон улсын бодлого зохицуулалт, улс төрийн асуудал хариуцсан Дэд Ерөнхийлөгч Стив Моррисей, Олон улсын харилцаа хариуцсан захирал Линдсей Дуан нар МИАТ ТӨХК-д зочилж, Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай уулзалт хийлээ. Энэ үеэр хоёр улсын хооронд шууд нислэгтэй болохын ач холбогдол, нийгэм, эдийн засгийн харилцаанд гарах өөрчлөлт болон цаашид АНУ-ын хотууд руу нисэх таатай нөхцөлүүдийг бүрдүүлэх тал дээр хамтран ажиллахаар санал солилцлоо.