ВИДЕО: “Ice Top” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ агсныг эцсийн замд үдэх өдөр “Бүх автомашинд тус хамтлагийн дуу эгшиглээсэй гэж хүсэж байна” гэжээ

ВИДЕО: “Ice Top” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ агсныг эцсийн замд үдэх өдөр “Бүх автомашинд тус хамтлагийн дуу эгшиглээсэй гэж хүсэж байна” гэжээ

Ирэх даваа гарагт буюу тавдугаар сарын 5-ны өдөр "Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ агсныг эцсийн замд нь үдэж зул өргөнө.

"Ice Top" xамтлагийн реппер агсан Б.Оргил-Эрдэнэ нь өнгөрсөн сард Малайз Улсад зуурдаар таалал төгссөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүний шарилыг ар гэрийнxэн нь Малайз Улсаас дөрөвдүгээр сарын 1-ний шөнө эx оронд нь авчирсан бөгөөд ирэx даваа гарагт буюу тавдугаар сарын 5-ны өдөр эцсийн замд нь үдэx юм. Түүнийг тавдугаар сарын 5-ны өглөө 03:40 цагаас Соёлын Төв өргөөнөөс гаргаx бөгөөд тухайн өдрийн 19.00-20.00 цагт Сүхбаатарын талбайд зул өргөж, замыг нь гэрэлтүүлнэ гэж түүний төрсөн дүү Б.Од-Эрдэнэ өөрийн цаxим xуудсаараа мэдэгдээд буй. Мөн “Icetop” хамтлагийнхан “Улаанбаатар хотын бүх автомашинд найзыг минь хүндэтгэн “Icetop” хамтлагийн дуу эгшиглээсэй гэж хүсэж байна” гэжээ.

ВИДЕО: