СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цагаан даваа болон Солонготын даваанд автомашинууд бөөгнөрч, зам боогджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цагаан даваа болон Солонготын даваанд автомашинууд бөөгнөрч, зам боогджээ

Өнөөдөр өглөө 10:00 цагийн байдлаар улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээгээр 41 чиглэлд 52 тээврийн хэрэгслээр 1653 зорчигч зорчиж байна.

Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай аймгуудын нутгаар хур тунадастай. Архангай Тариат - Завхан Их уул хүртэл цасан шуургатай, зам даваа үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Мөн Архангай аймгийн Цагаан даваа болон Завхан Солонготын даваа дээр том оврын болон суудлын автомашинууд замын зорчих хэсэгт бөөгнөрөл үүсэж, зам боогдсон байгаа аж. Бусад нутгаар тогтуун тээвэрлэлт хэвийн гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв. 

ВИДЕО: