УИХ-ын дарга Д.Амарбаясгалан авто замын барилгын ажлын явцтай танилцлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан авто замын барилгын ажлын явцтай танилцлаа

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан  өнөөдөр /2025.05.04/ Говь-Алтай аймгийн Дэлгэр сумыг хатуу хучилттай авто замаар холбох барилгын ажлын явцтай танилцлаа. Баянхонгор-Говь-Алтайн авто замаас Дэлгэр сумын төв хүртэлх 6.43 км авто замын бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусгаж, барилга угсралтын ажил үргэлжилж байна.

Явган хүний болон дугуйн зам зэргээс бүрдэх хоёр эгнээ авто замыг энэ онд дуусгахаар ажиллаж буй талаар гүйцэтгэгч компанийнхан тайлбарлаж байлаа. Ийнхүү Говь-Алтай аймгийн сумдыг аймгийн төв болон Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдох ажил эхэлж байна. Тус авто зам ашиглалтад орсноор Дэлгэр сумын иргэдэд цаг хугацаа хэмнэх, эдийн засгийн боломжууд нэмэгдэх, амьдрах таатай орчин бүрдэх ач холбогдолтой юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.