Өнгөрсөн хоёрдугаар сарын 13-ны өдөр /2025.02.13/ Ардчилсан гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар мэдээлэл хийж, Л.Гантөмөрийг Ардчилсан намын гишүүнээс хөөж буйгаа мэдэгдсэн. Тодруулбал, Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны Удирдах Зөвлөл хуралдаж, Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан талаар танилцуулсан юм.
Үүний дараа Ардчилсан намаас Т.Хасбаатарыг тус намын гишүүн биш гэж мэдэгдсэн бөгөөд түүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэсэн юм. Энэ дагуу Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн гомдлоор түүнийг өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагаас шалгасан. Тэгвэл Т.Хасбаатар нь өнөөдөр /2025.05.05/ Зууны мэдээ төвд мэдээлэл хийхээр болжээ. Тэрбээр энэ үеэр өлсгөлөн зарлах гэж буйгаа мэдэгдэх юм байна.