Мянган долларын бооцоот дааганы уралдаанд МУ-ын алдарт уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийн хээр түрүүллээ

Мянган долларын бооцоот дааганы уралдаанд МУ-ын алдарт уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийн хээр түрүүллээ

Өнөөдөр Төв аймгийн нутаг Цанын баазад "Ланд-300"-гийн шагналын сантай "1000 долларын бооцоот уралдаан" зохион байгуулагдлаа. 

ММСУХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадоржийн зохион байгуулсан  энэхүү уралдаанд 71 даага, 28 шүдлэн үрээ, 17 байдас бүртгүүлсэн билээ.

Айргийн тавд дараах хурдан хүлгүүд оржээ. 

  1. Төв аймгийн Заамар сумын МУ-ын Алдарт уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийн хээр. Эх нь ААУ Миеэсүрэнгийн Энхтайваны унаган гүүний төл. Баянхонгор аймгийн Шаргалжуут сумын Ихбаярын Бямбаням уясан.
  2. Ховд аймгийн Буянт сумын уяач Төмөр-Очирын Баяндоржийн халтар. МУ-ын Тод Манлай уяач Т.Батзоригийн унаган адуу. ААУ Давгасүрэнгийн Гомбосүрэн уясан.
  3. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ААУ Ж. Намнанпэлжирийн хул. Дорнод аймгийн Булган сумын ААУ Дэмчигийн Бат-Эрдэний унаган мөн,уяж хурдлуулсан.
  4. Архангай аймгийн Хотонт сумын МУ-ын Тод Манлай уяач Дуламсүрэнгийн хонгор. ААУ Тэгшзургаанживаа уясан.
  5. Төв аймгийн Баянцагаан сумын МУ-ын Алдарт уяач Баярмагнайн Ганбатын хээр. ААУ Амгаланбаатарын Алтангэрэл уясан.