Хүргэн баавгайн бамбарууш уулнаас бууж, айлын бэлчээрт ирсэн байсныг байгаль хамгаалагчид тэжээж эхэлжээ

Хүргэн баавгайн бамбарууш уулнаас бууж, айлын бэлчээрт ирсэн байсныг байгаль хамгаалагчид тэжээж эхэлжээ

Хүргэн баавгайн бамбарууш уулнаас бууж, айлын бэлчээрт ирсэн байсныг байгаль хамгаалагчид тэжээж эхэлжээ.   

Тодруулбал, Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн Тасархай гэх газарт хаваржиж байгаа С.Батмөнхийн малын бэлчээрт энэ сарын 03-ны /2025.05.03/ өдөр хүрэн баавгайн нэг бамбарууш ирсэн байна. Айлын эзэд бамбаруушийг гэртээ авчран холбогдох байгууллагуудад мэдээлэл өгчээ. Улмаар байгаль хамгаалагчид мэргэжлийн хүмүүсийн заавар, зөвлөгөөний дагуу асран хамгаалж байгаа аж. Байгаль хамгаалагчдын өгч буй мэдээллээр тухай бамбарууш өнчирч хоцорсон тул нутгийн иргэдийг бараадан уулнаас буусан байж магадгүй байгаа юм байна. 

Ташрамд өгүүлэхэд, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх одоогоос хоёр жилийн өмнө мөн эхээсээ өнчирч хоцорсон гурван нялх бамбаруушийг тэжээж, ууланд нь тавьж байсан билээ.