"Харанга" хамтлагийн ахлагч, Төрийн шагналт, МУГЖ Ц.Энхманлай таалал төгсжээ. Ц.Энхманлай нь 1956 оны есдүгээр сарын 27-нд Улаанбаатар хотноо төрсөн. 1974 онд анх уран бүтээлийн замналаа эхэлж "Ногоон гэрэл" хамтлагт гитарчнаар орж, 1977-1978 онд "Айзам" хамтлагт бөмбөрчнөөр тоглож байжээ. Улмаар 1978 онд цэрэгт татагдан "Соёмбо" хамтлагт орж, 1989 онд "Харанга" хамтлагийг байгуулсан байна. Урлагийн салбарт тод мөрөө үлдээсэн тэрбээр 68 насандаа ийн бурхны орныг зорилоо. Түүний ар гэр, найз нөхөд, төрөл төрөгсөд болон "Харанга" хамтлагийнханд гүн эмгэнэл илэрхийлье.
