Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлж манай улс агаар, авто замын хилээ хаасан. Харин зайлшгүй шаардлагатай иргэдээ тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчирч байна. Сүүлийн хоёр хоногт Сөүл, Токио, Берлин, Москагийн чиглэлд нислэг үйлдэж иргэдээ авчирсан.
Тэгвэл өнөөдөр Истанбул-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж иргэдээ авчирах хуваарьтай байна. Иймд Улсын онцгой комиссын шуурхай штабаас дараах мэдээллийг гаргасан байнав
ҮҮНД:
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “МИАТ” ТӨХК Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг хийх бэлтгэл ажлаа хангаад байна. Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд маргааш буюу 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу. Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана.
- Тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг, 14 хоногт нийт 700000 төгрөг байна.
- Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
- АТМ-ээс төлбөрөө хийсэн тохиолдолд 99042699, 89045225, 99159079 дугаарын утаснуудад заавал холбогдоно уу.
Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Төлбөр төлөхдөө доорх загварын дагуу шилжүүлэг хийнэ үү.