Ээжийнхээ амь насыг бүрэлгэсэн залууд 14 жилийн хорих ял оноожээ

Ээжийнхээ амь насыг бүрэлгэсэн залууд 14 жилийн хорих ял оноожээ

Баянгол дүүргийн I хорооны нутаг дахь орон сууцад 2024 оны арваннэгдүгээр сарын 8-ний өглөө 50 настай Н гэх эмэгтэйг төрсөн хүү нь 5-6 удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарсан. Эл хэргийг түүний ганц хүү Н.Бат-Эрдэнэ үйлдсэн нь мөрдөн шал­гах ажиллагаагаар тодорхой болсон бөгөөд НПГ-аас Эрүү­гийн хуулийн 10.1-2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрц­гий­гээр хүний амь хөнөөсөн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж.

Уг хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэр­гийн анхан шат­ны тойргийн шүүх хэлэлцээд 14 жи­лийн хуга­цаагаар хорих ял шийтгэсэн байна.